Үндсэн агуулга руу очих
Радком ХХК · 2001 оноос хойш радио холбооны салбарт+976 7018 2810
Нүүр/Бүтээгдэхүүн/Iridium Go
ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ХОЛБООНЫ ТӨХӨӨРӨМЖ

Iridium Go

Бүтээгдэхүүний танилцуулга, техникийн мэдээлэлтэй доороос танилцана уу. Төхөөрөмж сонгох, тохирох дагалдах хэрэгсэл болон үйлчилгээний талаар Радком танд тусална.

Ангилал
ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ХОЛБООНЫ ТӨХӨӨРӨМЖ
Бэлэн байдал, үнэ
Үнийн санал авахын тулд холбогдоно уу
Худалдаа, дэмжлэг
Радком ХХК · Улаанбаатар
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ МЭДЭЭЛЭЛ

Танилцуулга, техникийн үзүүлэлт

Iridium GO төхөөрөмж нь урьд өмнө хэрэглэгдэж байсан холбооны төхөөрөмжүүдээс эрс ялгаатай. Энэхүү төхөөрөмж нь 5 хүртэлх тооны гар утастай өөрийн сүлжээ үүсгэн холбогдох бөгөөд дэлхийн хаанаас ч хамгийн өргөн тархсан сүлжээ болох гар утасны сүлжээнд холбогдон дуудлага хийж, мэдээлэл дамжуулах боломжтой болж байгаа юм. Төхөөрөмж нь доорх хэрэглэгчдэд тохиромжтой:

• Аялагчид, хайгуулчид, судлаачид

• Онцгой байдлын алба, анхан шатны тусламж үзүүлэгчид

• Бизнесийн аялагчид

• Олон улсын байгууллагууд

• Гадаад төлөөлөгчийн газрууд

• Засгийн газар, ТББ-ууд

• Цэргийн холбооны үйл ажиллагаанд

• Гар утасны сүлжээгүй газрууд

Iridium GO! Апп

Iridium GO! Төхөөрөмжийн санал болгож буй үйлчилгээг авахын тулд Та Iridium GO! программыг өөрийн гар утсандаа (Samsung/Apple зэрэг) татаж авсан байх ёстой. Төхөөрөмжтэй хамт хэрэглэгдэх програм хангамж танд дараах боломжийг олгодог:

• Дуудлага хийх

• Байршлын мэдээлэл илгээх/ GPS

• Төхөөрөмжийн тохиргоог хийх

• Твиттер ашиглах

• Онцгой байдлын дуудлага идэвхжүүлэх

Iridium Мэйл & Вэб Апп

Iridium-ийн Мэйл & Вэб Аппликейшнийг гар утсандаа суулгаснаар илүү өвөрмөц, шинэлэг үйлчилгээг танд хүргэх болно.

  • И-мэйл ашиглах
  • И-мэйлээр зураг дамжуулах , Facebook болон Twitter ашиглах
  • Олон нийтийн сүлжээнд холбогдох
  • Цаг агаарын урьдчилсан мэдээ авах