Iridium GO төхөөрөмж нь урьд өмнө хэрэглэгдэж байсан холбооны төхөөрөмжүүдээс эрс ялгаатай. Энэхүү төхөөрөмж нь 5 хүртэлх тооны гар утастай өөрийн сүлжээ үүсгэн холбогдох бөгөөд дэлхийн хаанаас ч хамгийн өргөн тархсан сүлжээ болох гар утасны сүлжээнд холбогдон дуудлага хийж, мэдээлэл дамжуулах боломжтой болж байгаа юм. Төхөөрөмж нь доорх хэрэглэгчдэд тохиромжтой:
• Аялагчид, хайгуулчид, судлаачид
• Онцгой байдлын алба, анхан шатны тусламж үзүүлэгчид
• Бизнесийн аялагчид
• Олон улсын байгууллагууд
• Гадаад төлөөлөгчийн газрууд
• Засгийн газар, ТББ-ууд
• Цэргийн холбооны үйл ажиллагаанд
• Гар утасны сүлжээгүй газрууд
Iridium GO! Апп
Iridium GO! Төхөөрөмжийн санал болгож буй үйлчилгээг авахын тулд Та Iridium GO! программыг өөрийн гар утсандаа (Samsung/Apple зэрэг) татаж авсан байх ёстой. Төхөөрөмжтэй хамт хэрэглэгдэх програм хангамж танд дараах боломжийг олгодог:
• Дуудлага хийх
• Байршлын мэдээлэл илгээх/ GPS
• Төхөөрөмжийн тохиргоог хийх
• Твиттер ашиглах
• Онцгой байдлын дуудлага идэвхжүүлэх
Iridium Мэйл & Вэб Апп
Iridium-ийн Мэйл & Вэб Аппликейшнийг гар утсандаа суулгаснаар илүү өвөрмөц, шинэлэг үйлчилгээг танд хүргэх болно.
- И-мэйл ашиглах
- И-мэйлээр зураг дамжуулах , Facebook болон Twitter ашиглах
- Олон нийтийн сүлжээнд холбогдох
- Цаг агаарын урьдчилсан мэдээ авах

