NGT МR радио станц нь доорх давуу шинж чанаруудыг агуулан хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн радио станц юм. Үүнд :
– MIL-STD-810-E C, F, D Олон улсын цэргийн стандартын шаардлага хангасан /чичиргээ, доргион, чийгшилт, тоосжилт, усны хамгаалалттай, халуун хүйтний автомат зохицуулалттай/
– Дуут дохио дамжуулах бололцоотой.
– Хүлээн авах сувгуудад хайлт хийх, долгионы тархалт сайтай сувгийг автоматаар сонгох чадвартай ALE.
– Нэвтрүүлэгч болон хүлээн авагч нь богино долгионы 1.5 МГЦ-30 МГЦ үелзлэлийн хуваариудад SSB, CW, AM, FM горимуудад 125 ваттын гаралтын чадлаар нэвтрүүлэг хийх бололцоотой .
– Гаралтын чадлыг 2 түвшинд 10 дахин багасган хувиргах боломжтой.
– 400 санах сувагт үелзлэл сануулан ашиглах боломжтой.
– Дуут дохио , мэссэж, дата мэдээлэл солилцох бололцоотой
– Автомат линк үүсгэн ажиллах бололцоотой
– Холболтын үед суваг шилжин ажиллах бололцоотой
– Радио станцыг зайнаас оношлох бололцоотой
– Бусад төрлийн радио станцуудтай харьцуулбал хэрэглэхэд хялбар, удирдлагын бариул, товчлуур цөөтэй.
– Тоон горимд яриаг нууцлан ашиглах бололцоотой
– Телефон утасны шугамд холбогдох бололцоотой
| ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ | |
| Гаралтын чадал | 125 W. |
| Үелзлэл санах суваг | 400 |
| Ажиллах горим | SSB, CW |
| Хэрэглэх хүчдэл | 13,5 V |
| Ажиллах горим | AM,LSB,USB,CW |
| Ажиллах давтамж | 1,6-30,0 Mhz |
| Мэдрэмж | 0,25 mV |
| Тэжээлийн үүсгүүр | 13.8 V |
| Ажиллах темпратур | -30-+60 с |

