logo
MongolianEnglish (United Kingdom)

Garmin eTrex 10

GPSeTrexgarminlogo

eTrex® 10 нь хэрэглэгчийн шилжих хөдөлгөөн, байршлыг сансрын хиймэл дагуулын тусламжтайгаар өндөр нарийвчлалтай боловсруулан мэдээлэл өгөхөд зориулагдсан бага оворын төхөөрөмж юм. 
eTrex® 10 дэлхийн аль ч цэгт цаг агаарын ямар ч нөхцөлд ажиллах бүрэн бололцоотой.

  • Дэлхийн газрын зураг
  • 2.2 “ хар цагаан дэлгэц
  • 2 АА батарейгаар 25 цаг ажиллана
  • GPS болон GLONASS хиймэл дагуулуудтай холбогдоно
Мэдээлэл боловсруулах
Хэрэглэгч нь явсан замын сонгосон цэг бүрийн координатыг eTrex® 10-д тэмдэглээд тусгай программын тусламжтайгаар компьютерт мэдээллийг боловсруулж, тухайн замын зураглалыг гаргах, зураглалыг eTrex® 10–т суулгах бололцоотой. Мөн eTrex® 10-д суурилагдсан газрын зургийн тусламжтайгаар дээрх бүх мэдээллийг илүү хялбар байдлаар авч газар орны байдалтай шууд уялдуулан зохицуулж ажиллах боломжтой. 

Чиглэл тодорхойлох

Одоогийн байрлалаас очих цэг хүртлэх чиглэл, замын цэгүүд хоорондын чиглэл, буцах замын чиглэлийг тодорхойлохоос гадна Электрон луужингийн үүрэг гүйцэтгэнэ. 

Хурдыг тодорхойлох

Хэрэглэгчийн байрлалын шилжих хөдөлгөөний хурдыг тоон илэрхийллээр хөдөлгөөний агшин бүрт мэдээлэх бөгөөд мэдээлэл нь явганаар болон тээврийн ямар ч хэрэгслээр аялсан адил байна. 

Хугацааг тодорхойлох

Хэрэглэгчийн байрлалын шилжилтийн хугацааг тоон илэрхийллээр хөдөлгөөний агшин бүрт мэдээлэх бөгөөд мэдээлэл нь зорьсон цэг хүртэл явахад зарцуулагдах хугацаа, тухайн цэгт очих үеийн цаг хугацаа болон бусад хугацаануудаар илэрхийлэгдэнэ. 

Байршлыг тодорхойлох
Хэрэглэгчийн тухайн цэг дэх байршлын уртраг, өргөргийг агшин бүрт мэдээлэх бөгөөд мэдээлэл нь тухайн байршлын цэг, зорьсон цэг , замын цэгүүдийн байршлын координатуудаар тус тус илэрхийлэгдэнэ. 

Зайг тодорхойлох

Хэрэглэгчийн тухайн цэг дэх байршлаас очих цэг хүртэлх зайг хөдөлгөөний агшин бүрт мэдээлэх бөгөөд мэдээлэл нь тухайн байршлын цэгээс очих цэг хүртэлх зай , замын цэгүүдийн хоорондох зайнуудаар тус тус илэрхийлэгдэнэ. 

Өндрийг тодорхойлох
Хэрэглэгчийн тухайн цэг дэх өндрийн хэмжээг тоон илэрхийллээр хөдөлгөөний агшин бүрт мэдээлэх бөгөөд мэдээлэл нь тухайн цэг дэх өндрийн хэмжээг далайн түвшинтэй харьцуулсан хэмжээгээр илэрхийлэгдэнэ. 

Бусад мэдээлэл.
Хэрэглэгчийн байрлаж буй газарт нар болон сарны мандах ба шингэх цагийг мэдээлнэ. Мөн тухайн газарт загасчлахад болон ан агнахад тохиромжтой цагуудийг заана.
ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ                    
Хэмжээ 5.4 x 10.3 x 3.3 cm
Дэлгэцний нягтаршил 128 х 160 пиксель
Жин 141.7 гр (батарейтай)
Батарей 2 АА (NiMH болон Lithium батарей шаардлагатай)
Батарей ажиллах хугацаа 25 цаг
Усны хамгаалалт IPX7
Холболт USB
Цэг/байршил 1000
Чиглэл 50
Зам бичих 10,000 цэг, 100 зам хадгалах

Хэмжээ

5.4 x 10.3 x 3.3 cm

Дэлгэцний нягтаршил

128 х 160 пиксель

Жин

141.7 гр (батарейтай)

Батарей

2 АА (NiMH болон Lithium батарей шаардлагатай)

Батарей ажиллах хугацаа

25 цаг

Усны хамгаалалт

IPX7

Холболт

USB

Цэг/байршил

1000

Чиглэл

50

Зам бичих

10,000 цэг, 100 зам хадгалах

CODAN БОГИНО ДОЛГИОНЫ РАДИО СТАНЦ

САНСРЫН ХОЛБООНЫ ТӨХӨӨРӨМЖ

БОГИНО БОЛОН ХЭТ БОГИНО ДОЛГИОНЫ АНТЕН

КАТАЛОГ